Танилт нэвтрэлтийн систем
ДАН НЭВТРЭХ
  • central.library@da.moc.gov.mn
  • 7037-7937

Мягмар- Пүрэв гарагт 09.00-19.00 цаг, Баасан- Даваа гарагт 09.00-18.00 цаг

  2024 оны судалгаагаар дэлхийн хамгийн их уншдаг 5 улсаар Ану, Энэтхэг, Англи, Франц болон Итали улс жагсжээ. Эдгээр 5 улс өдөрт дунджаар 45-60 минутыг уншихад зарцуулдаг юм байна. Мэдээлэл, технологийн дэвшилтэй холбоотой ихэнхи улсад цахим ном унших нь илүү нэмэгдсэн бол АНУ-д цаасан хэвлэлээр унших нь илүү түгээмэл хэвээр…

Дархан-Уул аймгийн ЕБ-ын 1 дүгээр  сургуулийн Б.Сэргэлэн багштай 5в ангийн 18 сурагч Номын сангийн боловсролын  “ЭСГИЙ ҮНЭГНИЙ ДОМ" сургалтад хамрагдлаа. Тус арга хэмжээнд: 15 минутын бүтээлч уншлага "ЭСГИЙ ҮНЭГНИЙ ДОМ" өвөг дээдсийн өв уламжлалыг таниулах сургалт мэдээлэл Эсгийгээр үнэг хайчлан бүтээлчээр суралцлаа. Арга хэмжээг Сан хөмрөгч, мэдээллийн ажилтан И.Пүрэвбат зохион…

Үндэсний бичиг соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Ерөнхий боловсролын 9-р сургуулийн номын санч Б.Дуламсүрэнтэй хамтран Л.Норжмаа багштай 10в ангийн сурагчдын дунд “Эх хэлний дархлаа” өдөрлөгийг зохион байгууллаа. Тус өдөрлөгөөр: Хүмүүн бичиг сонингоос 15 минутын уншлага АХА тэмцээн Монгол бичгээр хэвлэгдсэн Хүмүүн бичиг сонин болон 30 боть номоор “Эх хэлний дархлаа” үзэсгэлэн…

Төв номын сан нь үйлчилгээний хүртээмжээ нэмэгдүүлэх, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцийн хэрэгжилтийг хангах хүрээнд “Соёлын хүртээмжийг нэмэгдүүлэх” төслийг Дархан сумын Засаг дарга Т.Тулгаагийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байна. Дархан сумын Худалдан авах ажиллагааны газраас тендерийг зарлаж, шалгарсан компани өнөөдөр тоног төхөөрөмжийн эхний хэсгээс…

Төв номын сангийн эрдэм шинжилгээний ажилтан Г.Нямцэнд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн харьяа Хүмүүнлэгийн дээд сургуулийн оюутнуудад "УГИЙН БИЧГЭЭ ХӨТӨЛЖ СУРЦГААЯ" сургалтыг орлоо. Тус сургалтад оролцогчид Төв номын санд уншигчийн карт нээлгэн, 60 гаруй боть номоор гаргасан сэдэвчилсэн номын үзэсгэлэнг үзэж сонирхон 15 минутын уншлага хийлээ.

Дархан-Уул аймгийн Оюуний ирээдүй сургуулийн М.Ганцоож багштай 4-4 ангийн 48 сурагч номын сангийн үйл ажиллагаатай танилцан, "Эхийн тухай" үлгэрээр сан хөмрөгч О.Дунжидмаа 15 минутын чанга уншлага хийлээ. Манай номын санг зорин ирж үйлчлүүлсэн оюунлаг багш, сурагчдадаа сурлагын өндөр амжилт хүсье. Баярлалаа #Оюунлаг_хүүхдийн_төлөө

"Сода, давс, хужир, цайны хужир, ямар нэгэн харшилгүй тохиолдолд нимбэгний шүүс, саримсны шүүс, царвангаар хоолойгоо зайлах нь ханиад томуунаас сэргийлэх үр дүнтэй арга болж чадна"

Аймгийн Төв номын сангаас зарласан "Нэг уншигч-нэг ном" хандивын аянд Цайхун сургуулийн Ж.Мөнхжаргал багштай 3б ангийн сурагчид нэгдэж 67 боть ном хандив өглөө. Аянд нэгдсэн бяцхан сурагчиддаа баярлалаа. Сурлагын амжилт хүсье. Үүнийг уншиж байгаа та ч мөн аянд нэгдээрэй.   НОМЫН ЦАГААН БУЯН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.