1964 он
· Төв номын сан анхны галаа асаав.
1967 он.
· Дархан хотын II номын сан байгуулагдав.
1979 он.
· Залуучууд театрын дэргэд 3-р номын сан байгуулагдав.
1986 он
· Гадаад, дотоодод төгссөн дээд мэргэжлийн боловсон хүчнээр бүрэн хангагдав.
· Соёлын яамны сайдын 252 дугаар тушаалаар архивын төслийн агуулгаар номын сан байгуулав.
1987 он
· ХХЗ-ийн төлөөлөгчид архивын номын санг Монгол Улсад танилцуулав.
1990 он.
· Баян-Өлгий хотын болон БНХАУ-ын номын сангийн төлөөлөгчид ажлын туршлага солилцов.
· Монголын эмэгтэйчүүдийн VI их хурлын төлөөлөгчөөр Д.Гансүх сонгогдон оролцов.
1993 он.
· Эдийн засгийн шилжилт, зах зээлийн эдийн засагт шилжсэн хүнд үеийг туулав.
1994 он.
· Хотын тээвэрлэлтээр чиглэлийн 5 дахь ангилалд салбар номын сангийн байртай байлцав.
1995 он.
· Монгол Улсын Засгийн газраас “Номын хөтөлбөр” эхлэв.
1998 он.
· Хилийн бүсийн Дорнод бүсийн 300 мянган ном манай номын санд хандивлав.
2000 он.
· Хэрэглээний шинэ тоног төхөөрөмжийг ашиглаж эхлэв.
2001 он.
· Олон улсын номын сангийн салбарыг сэргийлж, шинэ хөтөлбөр нээгдэв.
2002 он.
· Ховд аймагт байрласан номын сангийн бүтээлч үйл ажиллагаа эхэллээ.
2003 он.
· Архангай аймгийн төв номын сан 70 мянган номтой болов.
2004 он.
· Төв номын сан 40 жилийн ойгоо тэмдэглэв.
2005 он
· БСШУЯ-ны сайдын 2005 оны 441 дүгээр тушаал гарч номын сангийн данс, маягтыг шинэчлэн батлав.
2006 он.
· Төвийн бүсийн номын санчдын сургалт Дархан-Уул аймагт болов.
2007 он.
· Дархан хот байгуулагдсаны 55 жилийн ойн арга хэмжээнд “Номын баатрууд амилсан нь” дүрийн тоглолттой жагсаалд зориулан “Гэсэг”, “Жангар”, “Монголын нууц товчоо” зэрэг бүтээлүүдээр оролцов.
2008 он.
· Олон улсын соёл урлагийн ажилтны анхдугаар зөвлөгөөн болов.
2009 он.
· Уншигч 10-р ангийн сурагч Ч.Содбилэг “Их Юан гүрэн” ном хэвлүүлэв.
2010 он.
· “Lib-4U” програмд номоо оруулж эхэлсэн.
2011 он.
· Салбарын эрхлэгч Д.Гансүх төрийн дээд одон “Алтан гадас” одонгоор шагнагдав.
· Ахлах номын санч Ч.Бадамцэцэг төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнагдаж, аймгийн “Хөдөлмөрийн аварга”-аар шалгарав.
· МУ-ын Үндэсний номын сан байгуулагдсаны 90 жилийн ойгоор Г.Нямцэнд МУ-ын “Шилдэг номын санч”-аар шалгарав.
· ШШГА-ны 344-р анги дээр эрх нь хязгаарлагдсан иргэдэд зориулж 250 номтой номын сан байгуулж өгөв.
· ОХУ-ын Москва, Иркутск, Улан-Удэ хотын номын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч номын сангийн өнөөгийн хөгжил сэдэвт ярилцлага зохион байгуулав.
2012 он.
· Соёлын дээд сургуультай хамтран номын санчдынхаа мэргэшил, мэргэжлийг дээшлүүлэх “Онлайн” сургалт зохион байгуулав.
· Дэлхийн номын өдрийн баярыг анх тэмдэглэж эхлэв.
· Монгол улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлигийн дагуу “Номын баяр”-ын өдрийг тэмдэглэж эхлэв.
· ЗГ-ын хөрөнгө оруулалтаар нүүдлийн номын сангийн Фурган машинтай болж, “Олуулаа уншъя” нүүдлийн номын сан ажиллуулж эхлэв.
· БСШУС-ын 2012 оны А/51 тоот тушаалын дагуу “Ном” хөтөлбөр хэрэгжиж эхлэв.
· Шилэн кабель тавиулснаар электрон каталогоо интернэдийн орчинд гаргасан анхны аймаг болж уншигчдын цаг хугацааг хэмнэсэн цахим хайлтын 24 цагийн үйлчилгээтэй боллоо.
2013 он.
· Дархан-Уул аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2013 оны 30 дугаар тогтоолоор аймгийн “Ном” дэд хөтөлбөр хэрэгжиж эхлэв
· Арга зүйч Г.Нямцэнд аймгийн “Хөдөлмөрийн аварга”-аар шалгарав.
· Номын санч салбарын эрхлэгч Дя.Сарантуяа Дархан сумын “Хөдөлмөрийн аварга”-аар шалгарав.
· “Дэлхийн номын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх 2 дахь удаагийн арга хэмжээний хүрээнд Шарын гол суманд зохиолч уншигчдын уулзалт хийж, “Ном хөтөлбөр”-ийн хүрээнд хийгдсэн сурагчдын дүрийн тоглолт, номын худалдаа зохион байгуулав.
· Монгол улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлигийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд УБ хотод зохион байгуулагдсан “Номын баяр” тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээнд манай номын санчид амжилттай оролцов.
· Захирал С.Лхамсүрэн, номын санч Н.Солонго, Г.Нямцэнд, Ц.Долгорсүрэн нар Буриад улсын “Байкальский информационный форум”-д оролцож Эрхүү, Улан-Удэ хот Ольхон аймгийн номын сангуудын туршлага судлав. Мөн Архангай, Булган, Орхон аймгийн төв номын сангуудад очиж туршлага судлав.
· Хуучин Дарханы салбар номын сангийн уншигчдыг интернэт, электрон каталог ашиглах нөхцөл бүрдүүлж шилэн кабель тавиулав.
2014 он
· Төв номын сангийн захирлаар яруу найрагч, МУСТА, Д.Цэрэндаваа томивогдов.
· Н.Солонго Төрийн дээд шагнал Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулав.
· Ахмад номын санч Т.Коовой, Б.Наранцэцэг, номын санч С.Нэргүй нар МУСТА цол тэмдгээр шагнуулав.
· Төв номын сангийн түүхт 50 жилийн ойг 2014 оны 9 дүгээр сарын 20, 21-ны өдрүүдэд тэмлэглэн өнгөрүүлэв.
· ССАЖГ-ын шилдэг байгууллагаар шалгарав.
· Үндэсний бизнес хөгжлийн нэгдэл ТББ-аас шалгаруулсан байгууллагуудын суурь чадамжийн судалгааны дүнгээр монгол улсын шилдэг 100 байгууллагын нэгээр шалгарч “Монгол чанар” цом өргөмжлөл хүртэв.
· Номын сангийн “Lib-4U” програмд монгол номын фонд 40,0 мянга гаруй ном хийж дуусгав.
· “Ном дагасан зам” /1964-2014/ Номын сангийн 50 жилийн ойгоор түүхэн номыг эмхэтгэн хэвлүүлэв.
2015 он
·2015 оны ажлаараа аймгийн боловсролын соёлын байгууллагуудаас 91,25 оноо авч тэргүүн байранд шалгарав.
· “Соёл урлаг бүтээлч үйлдвэрлэл, Түншлэл-2015” нэгдсэн арга хэмжээг (форум) санаачлан анх удаа аймгийн хэмжээнд зохион байгуулав.
· ТНС-ийн захирал асан С.Лхамсүрэн Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнагдав.
2016 он
· БСШУС-ын сайд Ж.Батсуурьтай Төв номын сангийн захирал Д.Цэрэндаваа уулзан, номын сангийнхаа ажил байдал, Дархан-Уул аймагт шинээр номын сан бариулах өнөөгийн шаардлага, үндэслэлийг танилцуулав.
· МЗЭ-ийн “Утга зохиолын төлөө” шагналт зохиолч, яруу найрагч Д.Цэрэндаваагийн “Нөмөрлөж явсан нөхөддөө зориулсан шүлгэн эрхи” номын болон уран бүтээлийн цэнгүүнийг зохион байгуулав.
·Дархан хот байгуулагдсаны 55 жилийн ойн арга хэмжээнд “Номын баатрууд амилсан нь” дүрийн тоглолттой жагсаалд зориулан “Гэсэг”, “Жангар”, “Монголын нууц товчоо” зэрэг бүтээлүүдээр оролцов. Нийт 5000 гаруй багш, сурагч, уншигчид хамргадав.
·Үндэсний номын сангийн Мэдээлэл аргазүй эрдэм шинжилгээний хэлтсийн дарга Д.Энхтунгалаг, ахлах аргазүйч Г.Баяртуяа нар сургалт зохион байгуулав.
·ОХУ-ын Буриад улсын Үндэсний номын сангийн урилгаар Улан-Удэ хотод зохион байгуулагдсан Буриад улсын зохиолч яруу найрагч Жамсо Тумуновын 100 жилийн ойн баярын арга хэмжээнд ахлах номын санч Г.Нямцэнд, арга зүйч Дя.Сарантуяа нар оролцов.
· ОХУ-ын Буриад улсын орон нутгийн номын сангуудын 30 гаруй аргазүйчид хүрэлцэн ирж, номын сангийн үйл ажиллагаатай танилцаж туршлагаа солилцов.
2017 он
·“Дархан хот-56” “НОМЫН ЧУУЛГАН-3” дүрийн тоглолттой жагсаалын арга хэмжээг БСУГ-тай хамтран зохион байгуулж 6000 шахам оюутан сурагчид уншигч иргэд, соёл урлагийн байгууллагынхан оролцов.
· “Ном солилцоо”-ны өдрийг 4-12-р сарын 17-нд сар бүр зохион байгуулан “Зохиолч-Уншигчийн уулзалт”, “Үлгэрийн баатруудтай зургаа авахуулах, Шинэ болон хуучин номын солилцоо, худалдаа, зөвлөмж өгч шинэ номын мэдээ, номын үзэсгэлэнгүүдийг гарган сурталчилж 1000 гаруй хүн хамрагдсан байна.
· Аймгийн нийт номын санчдын дунд “Дөрвөн бэрх” тэмцээнийг зохион явууллаа. Уг тэмцээнд ИДС-ийн М.Саруул ахлагчтай “Адуучин” баг, ЕБС-ийн Мөнхтуяа ахлагчтай “Ямаачин” баг, ХНО-ны Чойжанцан ахлагтай “Тэмээчин” баг, Төв номын сангийн Д.Цэрэндаваа ахлагчтай “Хоньчин” багууд оролцлоо. Багуудын мэндчилгээ, Урлагийн тоглолт, Ахлагчдын тэмцээн, Хөгжөөн дэмжигчдийн дундах тэмцээн, Хувцаслалт, Тайз засалт, Багуудын ирц оролцоогоор дүгнэж явууллаа. Тэмцээнд Тэргүүн байранд Төв номын сангийн “Хоньчин” баг, Дэд байранд ХНО-ны “Тэмээчин” баг, Гутгаар байранд ИДС-ийн “Адуучин” баг, Дөтгөөр байранд ЕБС-ийн “Ямаачин” багууд тус тус байр эзлэн Батламж, Мөнгөн шагналаар шагнуулав.
·Номын санчдын санаачилгаар Дархан-Уул аймгийн Дархан сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 33 дугаар тогтоолоор “Номын өдөртэй болох тухай” тогтоол батлагдаж сар бүрийн 17-ны өдрийг “НОМЫН ӨДӨР” болгон тогтмол тэмдэглэдэг боллоо.
·Номын санчид өөрсдөө санаачилан “БИД ӨӨРӨӨСӨӨ” гэсэн уриан дор номын хандив өрнүүлэн 1 281 200 төгрөгний 231 боть ном хандивлан нүүдэл зөөврийн номын фондыг баяжуулан ажиллаа .
·Аймгийн БСУГ-аас зарласан “1+57” бүтээлч ажлын хүрээнд Дархан хотын сүлд дуу “Хамгийн сайхан хот” дууны хөшөө бүтээх ажилд Аймгийн Төв номын сан, Музей, Залуучууд театртай хамтран тоглолт зохион байгуулан , 5179 000 төгрөгний орлого хийж хөшөө босгов.
·Салбар номын сан дээр 0-5 насны хүүхдүүдэд зориулсан “БАГАЧУУДЫН БУЛАН”-г шинээр нээн үлгэрийн цаг, танин мэдэхүйн эвлүүлдэг тоглоом, оньсон тоглоом, уламжлалт тоглоомууд, шатар, даам зэрэг хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлэх зориулалтаар тохижуулав.
2018 онд
· Номын сангийн зөвлөлийн хурлаар шийдвэр гарган ДСЦТС ХК –нд ширээ сандалны 10,0 төгрөгний төсөл бичиж танилцуулснаар ДСЦТС ХК 12 сая төгрөгний үнэ бүхий 40 ширээ, 80 сандал хандивлав.
· БСШУЯамны сайдын 2007 оны 270-р тушаалын дагуу номын сангийн бүтэц зохион байгуулалт хийж “Мэргэжил арга зүйн нэгж”, “Уншлага үйлчилгээний нэгж”, “Захиргаа аж ахуйн нэгж” болгон зохион байгуулав.
· Мөн номын сангийн дэргэд номын сангийн зөвлөлийг Аймгийн Засаг даргын орлогч Д.Ганболд, иргэний төлөөлөл Л.Гүнчин, С.Лхамсүрэн, ДСЦТС ХК-ны дэд захирал Б.Батжаргал, Төв номын сангийн захирал Д.Цэрэндаваа, ахлах номын санч, ЗАА-н нэгж тасгийн дарга Г.Нямцэнд, Мэргэжил аргазүйн нэгжийн дарга Дя.Сарантуяа, Уншлага үйлчилгээний нэгжийн дарга Ц.Долгорсүрэн нарын 9 хүний бүрэлдэхүүнтэй зөвлөлийг байгуулж зөвлөлийн даргаар Л.Гүнчинг сонголоо. Номын сангийн зөвлөлийн хурлаар номын сангийн цаашдын хөгжлийн талаар харилцан ярилцаж төсөл хөтөлбөрүүдийг боловсруулан дээд шатны болон харилцагч байгууллагуудад хүргүүлэв.
· МҮНС-аас монголын тогтмол хэвлэлийн өгүүллийн нэгдсэн сангийн “Zotero” программд орон нутгийн тогтмол хэвлэл, Цог сэтгүүлийн өгүүллүүдийг оруулж байна.
· Дархан-Уул аймгийн Төв номын сангаас бидний өвөг дээдсийн XIII-XVII зуунд бүтээн туурвисан Их хөлгөн судар ”Ганжуур, Данжуур” хэмээх түүхийн үнэт бүтээлийг БНХАУ-аас Монгол Улсад суугаа бүрэн эрхт Элчин Сайд Ши Хайминд гаргасан хүсэлтийн дагуу 48 сая төгрөгний өртөг бүхий 400 боть судрыг бэлэглэв.
· ОХУ-ын Буриад Улсын Улан-Удэ хотын номын сантай хамтарч ажиллах гэрээний дагуу тус номын сангийн 50 жилийн ойн арга хэмжээнд урилгаар ороцож 5 номын санч оролцож Нийтийн номын сангуудын хөгжлийн чиг хандлага эрдэм шинжилгээний хуралд “Номын сангаас зохиож буй соёл олон нийтийн ажлууд” сэдэвт лекц бэлтгэн оролцож номын сангийн ажлын арга туршлагаас хуваалцлаа.
· Дэлхийн усны өдрөөр хойт бүсийн яруу найрагчдын дунд Усны сэдвээр яруу найргийн наадам зохион байгуулан 22 яруу найрагчид оролцлоо.
· Тэргүүн байранд Шарын гол сумаас оролцсон залуу яруу найрагч Ю.Мөнхням, дэд байранд Дарханы яруу найрагч Н.Төмөртогоо, гутгаар байранд Сэлэнгэ аймгийн яруу найрагч Т.Доржсүрэн, Тусгай байранд Орхон аймгийн яруу найрагч Т.Сэр-Од,18-р сургуулийн 12а ангийн сурагч А.Марал нар тус тус шалгарлаа. Яруу найргийн наадамд оролцсон бүтээлүүдээр “Ай хөх усан” усны сэдэвт шүлэг яруу найргийн эмхэтгэлийг хэвлүүлэв.
2019 онд
· Номзүйч Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан Н.Солонго “Орон нутгийн зохиолч, уран бүтээлчдийн номзүйн бүртгэл” номыг эмхэтгэн хэвлүүлэв.
· Ажилтан, албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлүүлж, Дархан сумын ИТХ-аар 20 сая төгрөгийг төсөвт суулгуулав.
· БСШУСЯ-нд уламжилсан “Хамтдаа хөгжье” төсөл шалгарч 5 сая төгрөгийн санхүүжилтээр Төвийн бүсийн аймгуудын Нийтийн номын сангийн номын санчдын нэгдсэн арга хэмжээ зохион байгуулав.
2020 онд
· Монголын номын сангуудын консерциумаас зохион байгуулсан “Mongolian library update” номын санчдын зөвлөгөөнд Ахлах номын санч ЗАА-н нэгжийн дарга Г.Нямцэнд оролцов.
· Ахмад номын санч Монгол Улсын СТА П.Бадамханд гуайтай “Миний мэргэжил хамгийн сайхан” ярилцлага хийж цахимд байршуулан олны хүртээл болгосон нь мэргэжлээ сурталчилсан сайхан ажил болсон.
· Ахмад номын санч П.Бадамхандын хөдөлмөрийг үнэлж “Хүндэт дэвтэр”-т бичиж алдаршуулсан нь 156 хүн үзэж, 30 хүн сэтгэгдлээ хуваалцсан байна.
2021 онд
· “Үлгэрийн баатрууд гэртээ”–“Гэр бүлийн дундах видео бичлэгийн уралдаан”-ыг зохион байгуулж уралдаанд нийт 114 материал, 213 хүүхэд оролцож, уралдаанд ирсэн бүтээлүүд 236956 хүнд хүрээд байна.
· МУ-ын Үндэсний номын сангийн 100 жилийн ойг тохиолдуудан “Миний мэргэжил хамгийн сайхан” цахим ярилцлага нэвртүүлгийн эхний 9 дугаар гарч, олон нийтийн хүртээл болоод байна.
·Дархан хотын анхны номын санч Д.Лида Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаав.
·Цахим номын сангийн дата баазыг шинээр үүсгэн 1000 гаруй боть номоор баяжуулаад байна.
· Цахим ном уншигч 2 ширхэгийг худалдан авч PDF файлаар 200 гаруй боть номыг суулгав.
· Ном ариутгагч төхөөрөмжийг авч уншигчдын аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.
· 2021 онд 21 аймгийн шилдэг нийтийн номын сан ”НОМ ЦОМ”-ын эзэн болов.
2022 онд
· Монгол Улсын Үндэсний номын сангаас цахимаар зохион байгуулсан “Номын санч–Мэдээллийн ажилтны IX зөвлөгөөн”-ийг “Цахим шилжилт”, “Цахим эрин дэх үндэсний номзүйн цахим мэдээллийн сан” зөвлөгөөнд Аймгийн Төв номын сангийн хамт олон оролцов.
· Монгол Улсын Соёлын яамнаас “Үндэсний бичиг үсгийн баяр-2022” хаврын үйл ажиллагааг “Үндэсний бичиг үсэг - Монгол соёлын үнэт өв” уриан дор зохион байгуулж тус баяраар 21 аймгийн Нийтийн номын сангуудаас шилдэг номын санг шалгаруулж “НОМ ЦОМ”-ыг Дархан-Уул аймгийн Төв номын санд гардуулан өгөв.
· “Үндэсний бичиг үсэг-Манай хамт олны өв соёл” цахим контентын уралдаанд хамт олноороо оролцож Үндэсний бичгийг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах, иргэд уншигчдыг үндэсний бичгээ сурах хүсэлд хөтлөх, урамшуулах олон ажлуудыг зохион байгуулсан дүнгээр 3 дугаар байр эзлэв.
· “Монгол хүний удмын сан, Угийн бичиг хөтлөх журам”-ыг хэрэгжүүлэх, сургагч багшаар ажиллах эрхийг номын сангийн ахлах номын санч Г.Нямцэнд, Ном зүйч Х.Отгонбаяр нар, Соёлын боловсролын үндэсний сургагч багшаар ажиллах батламжийг захирал Б.Цэцэгсүрэн нар авч нийгмийн, нийтийн соён гэгээрүүлэх ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж байна.
· Нийслэл, 21 аймгийн нийтийн номын сангийн номын санчдын дунд зохион байгуулагдсан ур чадварын уралдаанд багаараа оролцож 1 дүгээр байр
2023 онд
· Ахмадын хөгжлийн төвтэй хамтран ажиллах чиглэлээр ахмад номын санчдын зөвлөн туслах үйлчилгээний “Ахмадын сургааль алт-2” сэдвээр 1440 000 төгрөгийн төсөл, аймгийн Төв номын сантай хамтран ажиллах чиглэлээр 15-р багийн ахмад настан Н.Төмөртогоод “Иргэдийн оролцооны соёл”-ыг төлөвшүүлэх нь” 360000 төгрөгийн төсөл бичиж Дархан-Уул аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт өгч, шалгаран амжилттай хэрэгжиж дууслаа.
·Соёлын салбар үр дүнд суурилсан санхүүжилтийн системд шилжиж, үр дүнг тооцох журмын дагуу үнэлгээгээр улсад нэгдүгээр байранд оров.
· 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт аймагтаа 98% буюу хангаллтай сайн үнэлэгдэв.
2024 онд
· Төвийн болон хойд бүсийн аймгуудын дунд “Номын санчдын зөвлөгөөн-2024” зөвлөгөөнийг анх удаа зохион байгуулж, МУҮНС-гийн хэлтсийн дарга Т.Хайдав, арга зүйч Б.Сарандэлгэр, В.Түвшинтогтох, номзүйч Т.Наранчимэг нар болон Булган, Орхон, Сэлэнгэ, Төв аймаг, Дархан-Уул аймгийн нийтийн номын сангийн номын санчид, мөн аймгийн их, дээд, ЕБС-иудын 100 гаруй номын санчид оролцов.
· Дархан-Уул аймгийн Төв номын сангийн түүхт 60 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлэв.
· Дархан хотын анхны номын санч Д.Лида Төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавъяаны Улаан тугийн одон”-гоор шагнагдав.
· Дархан хотын түүхт 63 жилийн ойг тохиолдуулан Дархан хотынхоо бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлт, нийгэм эдийн засагт хувь нэмэр оруулсан иргэдийг Дархан-Уул аймгийн Засаг даргын захирамжаар “Хүндэт дэвтэр”-т бичиж алдаршуулдаг билээ. Ахмад номын санч Должидын Лида нь 1964 онд Дархан хотын Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны Соёл боловсролын харьяа номын сангийн анхны эрхлэгчээр томилогдон ажиллаж эхэлсэн бөгөөд 20 жил номын сангийн эрхлэгч, 15 жил номын санчаар тасралтгүй ажиллаж одоогийн Дархан-Уул аймгийн номын сангийн нэгдсэн нэг ангилал, нэгдсэн нэг данстай болоход ихээхэн хувь нэмэр оруулсан байна. 1999 онд гавьяаныхаа амралтад гарсан ч сүүлийн 25 жил зөвлөн туслах үйлчилгээг аймгийн номын сангуудад хүргэн ажиллаж ирсэн хөдөлмөр зүтгэлийг үнэлэн ийнхүү Дархан хотын хүндэт дэвтэрт нэрийг нь бичиж алдаршууллаа.