ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨВ НОМЫН САН
Төрөөс соёлын талаар баримтлах бодлогыг аймаг орон нутгийн түвшинд хэрэгжүүлэхэд номын сангийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, уншигч бие даан боловсрол эзэмших, номын санг иргэдийн мэдээллийн төв болгон хөгжүүлэхэд оршино.
Дархан-Уул аймгийн төв номын сан нь 1964 онд байгуулагдсан. Төв номын сан нь “Залуучууд” театрын зүүн жигүүрт, хуучин Дарханы 4-р багийн нутагт байрлах “Монто-5”-д салбар номын сан, 8-р багийн нутагт байрлах Дэвшил хотхонд архивын фонд байрлаж байна.
Ø Үйлчилгээний хоёр номын сан 120 хүний суудалтай 2 уншлагын танхимаар үйлчилдэг.
Ø 60 гаруй мянган боть номын фондтой
Ø Архивийн фонд, гадаад хэлний фонд, ойрын хоёр фондтой.
Ø Жилдээ 3800 гаруй байнгын уншигчдад, 60000 ирцэд, 110000 гаруй боть номоор үйлчилдэг.
Номын сангийн үйлчилгээний хүрээг өргөтгөх, ном хэвлэлээ сурталчлах, уншигчдын чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрөөх, тэднийг бие даан мэдлэг боловсролоо дээшлүүлэх номын сангийн үйл ажиллагаанд татан оролцуулах зорилгоор ном тойрсон төрөл бүрийн олон талт ажлуудыг, орон нутгийн засаг захиргаа, ТББ, хэвлэл мэдээлэл, бусад байгууллагуудтай хамтран зохион байгуулан ажилладаг.
Манай хаяг:
- Шинэ Дархан, 14-р баг Залуучуудын театрын зүүн жигүүр, Утас: 7037-7937,
- Хуучин Дархан 4-р баг 5-р байр, Утас: 02372-42719
- Вэб сайт: https://book.da.gov.mn/
- Пэйж хуудас: Дархан-Уул аймгийн Төв номын сан
- И-мэйл хаяг: central.library@da.moc.gov.mn
- Электрон каталог хаяг: Darkhan.lib4u.net