Алсын хараа: Мэдлэгийг түгээж, соёлыг өвлүүлнэ
Эрхэм зорилго: Соёлын үйлчилгээ, хөгжлийн баталгаа
Төрөөс соёлын талаар баримтлах бодлогыг аймаг орон нутгийн түвшинд хэрэгжүүлэхэд номын сангийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, уншигч бие даан боловсрол эзэмших, номын санг иргэдийн мэдээллийн төв болгон хөгжүүлэхэд оршино.
Эрхэм зорилгыг биелүүлэхэд баримтлах үндсэн зарчим:
Монгол Улсын Үндсэн хууль болон Соёлын тухай багц хууль, Монгол Улсын төрөөс соёлын талаар баримтлах бодлого, энэхүү стратеги төлөвлөгөөний бодлогын хүрээнд дараах зарчим баримтална.
o Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийн үнэт зүйл, үзэл баримтлалыг дээдлэх;
o Номын сангийн уламжлалт үйлчилгээг цахим үйлчилгээтэй хослуулан хөгжүүлэх;
o Мэдээллийн бүтээгдэхүүн үйлчилгээг дэлхий нийтийн жишигт ойртуулан тогтмол шинэчлэн хөгжүүлэх;
o Номын сангийн үйлчилгээний чанар, соёл, хүртээмжийг нэмэгдүүлэн иргэдийн мэдээлэл олж авах чадварыг дээшлүүлж хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
o Үйлчилгээн дэх төр, иргэний нийгэм, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжиж, номын сангийн үйл ажиллагаанд гэр бүл, иргэдийн тэгш оролцоог хангах;
Номын сангийн хөгжлийн төлөвлөгөөний эрхэм зорилгыг биелүүлэх үйл ажиллагааны хүрээнд үйлчилгээний хэтийн чиг хандлага дээр тулгуурласан дараах багц зорилтуудыг тодорхойлж байна.
Зорилтууд:
Зорилт 1. Иргэдийн мэдлэг, мэдээллийн гүүр болох
Уншдаг үндэстэн хөгждөг гэсэн нийгмийн хөгжлийн томъёолол байдаг. Иймээс бид номын сангийн уламжлалт үйлчилгээнээсээ илүү гарч нийгмийн сүлжээ ашиглан өөрсдийн мэдээллийн нөөцийг аль болох олон хэрэглэгчдэд таниулан хүргэх хэрэгтэй байна. Номын сан-мэдээллийн нөөц бүрдүүлэлтийг уламжлалт болон цахим хэрэглээтэй хослуулах замаар мэдлэг мэдээллийг олон нийтэд хүргэх гүүр нь номын сан юм.
Энэ зорилтын хүрээнд:
ü Уламжлалт фонд бүрдүүлэлт
ü Цахим нөөц-фонд бүрдүүлэлт
ü Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан фонд бүрдүүлэлт
ü Аудио, видео болон визуаль материалуудын бүрдүүлэлт
ü Дижитал мэдээллийн нөөцийг буй болгох
Зорилт 2. Иргэдэд бичиг үсэг болон компьютерын анхан шатны боловсрол олгох, улмаар насан туршийн боловсролыг дэмжих
Номын сан нь иргэний насан туршийн боловсролыг дэмжих мэдээллийн төв байхын зэрэгцээ бичиг үсэг болон мэдээллийн технологийн боловсрол олгоход дэмжлэх үзүүлэх нээлттэй орон зай юм.
Энэ зорилтын хүрээнд:
ü Гэр бүл, залуучууд болон сургуулиудын хамтын ажиллагаагаар хувь хүний боловсролд амжилт гаргах үндэс суурийг тавих, үйлчлүүлэгчид хоорондоо харилцах, мэдлэг мэдээлэл, санал бодлоо чөлөөтэй солилцох таатай орчин гэдгийг баталгаажуулах;
ü Иргэдийг соён гэгээрүүлэх, номоор дамжуулан төлөвшүүлэх соёл олон нийтийн ажлуудыг төрөл бүрийн хэлбэрээр зохион байгуулах
ü Мэдээллийн технологийн боловсрол олгох, хувь хүний бүтээлч санаачлагыг дэмжих үйлчилгээ /сонирхолын клубууд/
ü Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн үйлчилгээ
ü Өөрийн үйл ажиллагааны онцлог талыг илэрхийлсэн брэнд үйлчилгээ буй болгох
ü Хэрэглэгчийн мобайль ухаалаг төхөөрөмжинд суурилсан үйлчилгээ
Зорилт 3. Дижитал дэд бүтцийг хөгжүүлэх
Технологийн хурдацтай өөрчлөлтөөс шалтгаалан үйлчлүүлэгчдэд мэдээлэл лавлагаа, олох, харах, хайлт хийх, дахин ашиглахад байнгын шинэчлэл хэрэгцээтэй. Иймд уламжлалт үйлчилгээ болон цахим /дижитал/ үйлчилгээг хослуулан хэрэглэх, өөрийн сан хөмрөг, агуулгыг шинэ технологи ашиглан дэлхий дахинд таниулах;
Энэ хүрээнд:
ü RFID технологи нэвтрүүлсэн анхны Монгол улсын номын сан болох
ü Цахим лавлагааны системийн програм хангамжийг нэвтрүүлэх
ü Интернэтийн өндөр хурдны тасралтгүй холболтыг нэмэгдүүлэх
ü Ухаалаг төхөөрөмжинд суурилсан өөрийн апп /app/ нэвтрүүлэх
ü Дархан-Уул аймгийн номын сангуудын нэгдсэн мэдээллийн нөөцийн
сүлжээг бий болгох
Зорилт 4. Хүний нөөцийн хөгжил - байгууллагын амжилтын үндэс
Өнөөдрийн байдлаар тус номын сан нь 2 салбар номын сан (4-р баг Монто салбар номын сан, 8 дугаар баг Дэвшил Архивын фонд), 2 уншлагын заал, 15 ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Номын сангийн хөгжлийн дэлхийн чиг хандлага, нийгмийн өөрчлөлт, дижитал эрин үеийн нийгмийн хэрэгцээ шаардлагатай уялдан номын санчдын хөдөлмөр, үүрэг хариуцлага, мөн нийгмийн хөгжил хувьсал, мэдээллийн технологийн шинэчлэлттэй уялдсан номын сангийн үйл ажиллагаа, үйлчилгээ үндсээрээ өөрчлөгдөж байгаа учраас номын санчдыг хөгжүүлэх нь хамгийн чухал зорилтын нэг болж байна.
Хүний нөөцийн хөгжлийн гол зорилго нь ажилтан бүрийн хувийн мэдлэг чадварыг бүрэн нээж хөгжүүлэн оновчтой ашиглах явдал юм. Ажилтан бүрийн мэдлэг чадвараас байгууллагын хөгжил дэвшил, нийгэмд эзлэх байр суурь шууд хамааралтай байдаг. “Судлаач номын санч” дэд хөтөлбөрийн зорилго:
4.1. Номын сангийн шинэ бүтэц, технологид суурилсан шинэ үйлчилгээг дэмжиж ажиллах мэдлэг чадвартай хүний нөөц бий болгох;
§ Сургалт, судалгааны байгууллага болон олон улсын номын сангуудтай үр ашигтай хамтран ажиллаж чадварлаг, бүтээлч хамт олон бүрдүүлэх;
§ Хүний нөөцийн сонголт, албан тушаалын төлөвлөлт
§ Чадварлаг мэргэжлийн боловсон хүчин татан ажиллуулахын тулд байгууллагын тусгайлсан бодлого баримтлах
§ Нээлттэй ажлын байрны зарыг олон нийтэд зарлан мэргэжлийн мэдлэг, хувийн зан харилцаа, багаар ажиллах чадвар, хэлний мэдлэг зэрэг ур чадварт суурилан чөлөөт өрсөлдөөний зарчмаар сонгох
4.2. Ажиллагсдыг тасралтгүй хөгжүүлэх Мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэх, давтан сургах, ажлын байрны дагалдан сургалт, сэлгэн ажиллуулах зэрэг нэгдсэн тогтолцооны дагуу ажиллагсдын боловсролыг тасралтгүй дээшлүүлнэ
§ Удирдлагын дээд, дунд түвшний ажилтнуудад зориулсан байгууллагын менежмент, маркетинг сурталчилгааны тусгай сургалтуудыг мэргэжлийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр тодорхой давтамжтайгаар явуулах.
§ Дотоодод зохион байгуулагдаж байгаа салбарын хэмжээний зөвлөгөөн, сургалт, семинарт тогтмол хамруулж байх
§ Улаанбаатар хотын болон орон нутгийн нийтийн номын сангуудад туршлага судлах, мэргэжилтэн солилцох, номын санчдыг эрдэм шинжилгээ судалгааны ажил хийх нөхцөл, боломжийг бүрдүүлэн магистрантур, докторантурт суралцуулах
4.3 “Нийт боловсон хүчнийг мэдээллээр хангах” ажлын хүрээнд
§ Сургалт, мэргэжил арга зүйн мэдээлэл, гарын авлагаар байнга хангах
§ Албан хаагчид улирал бүр өөрийн ажлын тайлангаа танилцуулах
§ Дотоод, гадаадад сургалт, дадлагажигч ажилтнаар явсан албан хаагчид тайлан танилцуулга байнга хийх
§ Мэргэжлийн талаар шинээр гарсан ном, эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэлтэй тогтмол танилцуулах
§ Шинэ дэвшилтэт техник, технологийн ажлын арга барил олгох сургалт явуулах
4.4 Хувь хүн- байгууллагын хөгжлийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг бөгөөд мэргэжлийн нэр хүндийг өсгөх, албан тушаал дэвших, байгууллагын үлгэр жишээ ажилтан байхын тулд бие даан өөрийгөө тасралтгүй хөгжүүлнэ.
§ Ажлын цагийг оновчтой, үр бүтээлтэй ашиглах
§ Хувь хүний болон ажлын байрны зохион байгуулалтыг сайжруулах
§ Мэргэжлийн мэдлэг, чадвар, дадлаа байнга хөгжүүлэх
§ Хэлний боловсролоо дээшлүүлэх
§ Техник технологийн мэдлэгээ нэмэгдүүлэх
§ Илтгэх, багаар ажиллах чадвараа сайжруулах
§ Албан хэрэг хөтлөлтийг сайжруулах
§ Хувь хүний харилцааны соёлыг эрхэмлэх
Зорилт 5. Ажлын байрны үнэлгээ, дүгнэлт
§ Байгууллагаас ажлын байрны гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт, үнэлгээний аргуудыг тодорхойлох
§ Байгууллагын цалин болон урамшууллын системийг боловсронгуй болгох (эдийн засгийн болон ёс суртахууны)
Зорилт 6. Нийгмийн асуудал шийдвэрлэлтийн талаар
§ Ажиллах орчин нөхцөл сайжруулах талаар
§ Ажлын байрны орчны стандарт шаардлагад нийцсэн хөдөлмөрийн ая тухтай нөхцөлөөр хангах
§ Мэргэжлээс шалтгаалсан өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг системтэй авч хэрэгжүүлэх
§ Хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны журмыг мөрдөн ажиллах
§ Номын сангийн ажлын байрны хөдөлмөр зохион байгуулалтыг боловсронгуй болгох
§ Ажиллагсдын урамшууллын систем болон идэвхжүүлэх арга механизмыг сайжруулах
Амьдрах орчин нөхцөл сайжруулах талаар
§ Улсын болон орон нутгийн орон сууцны урт хугацааны зээл хөнгөлөлттэй нөхцөлөөр авахад дэмжлэг үзүүлэх
§ Өөрийн санхүүжилтээр мэргэжлээ дээшлүүлэн ажлын байрандаа амжилт гаргасан албан хаагч нарыг урамшуулах
§ 2 жил тутамд 1 удаа амьдрах орчны судалгаа авч байх