уXA04
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ: НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1. Стратеги төлөвлөгөө боловсруулах үндэслэл
Монгол Улсын Их хурлаас 2012 онд баталсан “Төрөөс соёлын талаар баримтлах бодлого”, Монгол Улсын “Соёлын тухай” хууль, 2014 онд батлагдсан Номын сангийн тухай хууль болон бусад хууль эрх зүйн баримт бичгүүд болон өнөөгийн нийгмийн чиг хандлага, өөрчлөлт зэргийг үндэслэн Дархан-Уул аймгийн Төв номын сангийн хөгжлийг тодорхойлох стратеги төлөвлөгөөг боловсруулав.
Дэлхий нийтийн номын сангийн хөгжлийн чиг хандлага, мэдээллийн технологийн хөгжил, даяаршлын эрчимтэй нөлөөлөл, нийгэм, эдийн засгийн тогтолцооны өөрчлөлт зэрэг бусад хүчин зүйлс нь стратеги төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх гол нөхцөл болж байна.
Энэхүү стратеги төлөвлөгөө нь 2022-2025 оныг хүртэлх хугацаанд Дархан-уул аймгийн Төв номын санг цаашид хөгжүүлэхэд төр, төрийн бус байгууллага, бизнесийн болон олон улсын байгууллагуудын оролцоотойгоор монгол үндэстний соёл, уламжлалт зан заншлаа хөгжүүлж, ард иргэд, хүүхэд залуусын ном эрдэмд эгээрэн нөхөрлөх хандлагыг төлөвшүүлэх, бүх нийтээр ном эрдмийг сурталчлан мэдлэг мэдээллийг түгээх, сурах эрмэлзэлд нь дэмжлэг үзүүлэхэд чиглэх үндсэн баримт бичиг болох юм.
1.2. Стратеги төлөвлөгөө боловсруулсан арга зүй
Стратеги төлөвлөгөөг боловсруулахдаа стратегийн төлөвлөлтийн зарчим, арга хэрэгсэл, технологид үндэслэн дор дурдсан дарааллыг баримталсан болно. Үүнд:
Номын сангийн өнөөгийн үйл ажиллагаа, төлвийг тодорхойлох; номын сангийн орчны үнэлгээ хийх; номын сангийн хөгжлийн 2025 оны төлөвийг тодорхойлж зорилгоо тогтоох; түүнд хүрэх арга зам, стратегийг боловсруулж тодорхойлох, томъёолох; төлөвлөлтийн үе шат бүрт хүрэх үр дүнгийн шалгуур үзүүлэлтийг боловсруулах; зорилго, зорилтуудыг тоон болон чанарын үзүүлэлтээр илэрхийлэх; хэрэгжүүлэх үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөг боловсруулах; төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад тохиолдож болзошгүй эрсдэл, зардлын тооцоо гаргах.
ХОЁРДУГААР БҮЛЭГ: ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨВ НОМЫН
САНГИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ
2.1. Номын сангийн өнөөгийн байдал
2.2. Номын сангийн тулгамдсан асуудлууд
2.3. Тулгамдсан асуудлыг шийдвэрлэх шаардлага
2.1 Дархан хотын номын сангийн суурь 1964 онд тавигдаж төр захиргаа, байгууллага, хамт олон, иргэд хөдөлмөрчдийн дэмжлэгтэйгээр 4000 орчим номтойгоор үйл ажиллагаагаа эхлүүлж байв. 1967 онд Дархан хотын 2 дугаар номын сан байгуулагдаж, 1975 онд Соёлын яамны шийдвэрээр тус салбар номын санг “Хүүхэд залуучуудын номын сан” болгон өөрчилсөн байдаг. Түүнчлэн 1979 онд “Залуучууд” театрын дэргэд 3 дугаар номын санг байгуулж 60.0 мянга орчим номтой, 5-6 ажиллагсадтай ажиллаж байлаа.
2000 оноос анхны иж бүрэн компьютер хүлээн авч, интернетийн системд холбогдож,, 2001 онд АНУ-ын ЭСЯам, Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэн /Соросын сан/-ын ивээн тэтгэлэгээр “Гадаадад сурах асуудлаар зөвлөгөө өгөх төв”, 2007 онд Дэлхийн банкны “Иргэдийн мэдээллийн төв” байгуулагдсан нь номын санд шинэлэг үйлчилгээ нэвтрүүлэх, иргэдийг номын сангийн үйлчилгээнд татан оролцуулах таатай боломж бүрдсэн юм.
2009 оноос олон улсын номын сангийн Дьюгийн ангилал нэвтрүүлж, номын сангийн Lib-4U програмыг ашиглаж эхэлсэн бөгөөд одоо аймгийн их, дээд , ЕБС-иудын номын сангууд бүгд олон улсын Дьюгийн ангилалд орж, номын сангуудын 70 орчим хувь нь номын сангийн ямар нэгэн програм ашиглаж байна.
Төв номын сан нь “Залуучууд” театрын зүүн жигүүрт, салбар номын сан хуучин Дарханы 4-р багийн нутагт байрлах “Монто-5”-д, архивын фонд 8-р багийн нутагт байрлах Дэвшил хотхонд байрлаж байна.
Үйлчилгээний хоёр номын сан 120 хүний суудалтай 3 уншлагын танхимаар үйлчилдэг. 60 гаруй мянган боть номын фондтой.
Архивийн фонд, гадаад хэлний фонд болон ойрын хоёр фондтой. Жилдээ 3800 гаруй байнгын уншигчдад, 60000 ирцэд, 110000 гаруй боть номоор үйлчилдэг.
Сүүлийн 10 гаруй жилийн туршид олон улсын номын сангийн төсөл хөтөлбөрт оролцон үйлчилгээг өөрчлөх, өргөтгөх, интернэт үйлчилгээ зэрэг шинэчлэлтүүдийг нэвтрүүлснээр номын сангийн суурин үйлчилгээнд хамрагсдын тоо нэмэгдэж байна. Үүний зэрэгцээ алслагдсан багуудад нүүдэл, зөөврийн үйлчилгээг гэр, сургууль, ажлын байранд нь хүргэж байна.
Номын сангийн үйлчилгээний сүүлийн гурван (2018-2021) жилийн дундаж үзүүлэлтийг авч үзвэл .............. байнгын уншигч, ............... ирцэд мэдээллийн бүтээгдэхүүнийг олгож үйлчилсэн тоо баримт байна.
2.2 Дархан-Уул аймгийн нийт хүн амын ......... хувь нь 40 хүртэлх насны залуучууд байдаг. Дээрх хоёр тоо баримтыг үндэслэн номын сангаар үйлчлүүлэгсдийн жилийн дундаж үзүүлэлтийг хүн амтай харьцуулахад дөнгөж ........ -д хүрч байгаа нь хангалтгүй үзүүлэлт юм.
Үүнээс харахад нэг талаас иргэд номын сангаар үйлчлүүлэх, унших хандлага багассан, нөгөө талаас эдгээрт нөлөөлөх цахим соёл буюу интернэтээс мэдээ мэдээллийг авах, цахимаар худалдан авч унших зэрэг хүчин зүйлс нөлөөлж байна.
Энэхүү стратеги төлөвлөгөө нь номын сангийн өнөөгийн нөхцөл байдлыг өөрчлөх, нийгмийн сэтгэл зүйд уншлагын байр суурийг бэхжүүлэх, хүүхэд залуучуудыг номын сангийн үйлчилгээ, уншлагад хамруулах, тэдэнд уншлага, мэдээллийн соёлыг төлөвшүүлэх, номын сангийн фондыг сурталчлах, нийтийн уншлагыг дэмжихэд томоохон хувь нэмрийг оруулах юм.
Уншлагыг дэлхий дахинаа мэдээллийн зуунд амьдрах гол түлхүүр төдийгүй үндэстний хөгжлийн тулгуур багана гэж үзэх болсон байна. Иймээс номын сангуудын нийгэмд гүйцэтгэх үүрэг, үйл ажиллагааны зорилго, зорилтуудыг шинээр тодорхойлон шинжлэх ухааны үндэслэлтэй олон улсын нийтлэг аргачлал, арга зүйг үйлчилгээнд нэвтрүүлэх нийгмийн хэрэгцээ, шаардлага зүй ёсоор гарч ирж байна.
Стратеги төлөвлөгөө боловсруулах баг нь байгууллагын үйл ажиллагааны тулгамдсан асуудал, давуу, сул талыг тодорхойлохын тулд номын сангийн үндсэн тулгуур баримт бичгүүд, тайлан, төлөвлөгөө, номын сангийн ажилтан албан хаагчдын дунд явуулсан хэлэлцүүлгийн дүн болон хэрэглэгчдийн санал асуулгын үнэлгээг тус тус үндэслэсэн болно.
Санал асуулгыг номын сангийн уншигч 270 гаруй иргэдийг хамруулан уламжлалт болон онлайн хэлбэрээр авсан.
Давуу, онцлог талууд:
· Өөрийн нөөц бүхий номын фондтой
· Ажиллах, туршлага дадал бүхий мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан.
· Тогтмолжсон үйл ажиллагаатай.
· Номын сангийн цахим нөөцийн үндэс болох электрон каталогтой бөгөөд хэрэглэгч
байгаа газраасаа онлайн хайлт хийх нөхцөл бүрдсэн
· Монгол Фонд бүрдүүлэлт, зохион байгуулалтын хувьд нийгмийн давхаргын бүх гишүүдийн мэдээллийн хэрэгцээг хангах чадвартай
Тулгамдсан асуудал:
· Орчин үеийн номын сангийн үйлчилгээний стандартыг хангасан зориулалтын номын сангийн байртай болох
· Өөрчлөгдөн хувьсаж буй өнөөгийн нөхцөлд номын сангийн бүтэц, зохион
байгуулалт оновчтой бус, ажлын байрны соёл хангалтгүй
· Үйлчилгээний ажиллагсдын албан хувцаслалт, харилцааны соёл хангалтгүй
· Зах зээлийн нөхцөлд өрсөлдөөн дунд оршин тогтнох өрсөлдөх чадвараа дээшлүүлэх, арга хэлбэрээ өөрчлөх
· Мэдээллийн техник технологид суурилсан, уламжлалаа хадгалсан брэнд бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгон хэрэглэгчдийн хэрэглээ болгон төлөвшүүлэх
· Алслагдсан гэр хороолол, сумдад зориулалтын номын сангийн байртай болох
· Орчин үеийн технологийн дэвшил, инновацыг нэвтрүүлэн ажиллах мэргэжлийн багтай болох, суралцах
· Фонд бүрдүүлэлт цаг хугацаандаа тогтмол хийгдэхгүйн улмаас фондын бүтэц,
чанар алдагдсан
· Номын сангийн цахим нөөц хангалтгүй
· Стандарт шаардлага хангахгүй тавилга, тоног төхөөрөмж, үйлчилгээний орчин
нөхцөл бүхий танхимтай
· Нийгэм, олон нийт рүү хандсан соён гэгээрүүлэх ажлын төсөв мөнгө, гадаад харилцаа, хамтын ажиллагаа хангалтгүй.
· Мэргэжлийн боловсон хүчний мэргэжил дээшлүүлэх сургалтын нэгдсэн тогтолцоо байхгүй.
2.3 Байгууллагын үйл ажиллагааны уламжлалт үнэт зүйлс, дээрх давуу талыг хөгжүүлэн сул талыг сайжруулан үйлчилгээг орчин үеийн нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өөрчлөх, шинэчлэх, хөгжүүлэх боломжтой. Үйлчилгээг шинэ шатанд гаргах стратегиудыг тодорхойлбол:
ü Төрийн болон төрийн бус байгууллага, иргэдтэй хамтран ажиллах хамтын
ажиллагааны дүнд номын сангийн үйлчилгээг сурталчлах, шинэ шатанд гаргах
ü Стандарт шаардлагад нийцсэн үйлчилгээний орчин бүрдүүлсэн нийтийн загвар номын сан болох
ü Ажилтан албан хаагчдын мэргэжлийн ёс зүйг сайжруулах, хэрэглэгчдэд мэдээлэл, уншлага, үйлчилгээний соёлыг төлөвшүүлэх
ü Салбар номын сангуудад автоматжуулсан програм хангамж бүхий сүлжээний үйлчилгээг бий болгох
ü Байгууллагын гадаад харилцааг хөгжлийн шинэ шатанд гаргах
ü Нийгмийн сүлжээгээр дамжуулан олон нийтийг номын сангийн үйлчилгээнд хамруулах
ü Нийгмийн сэтгэл зүй дэх уншлагын байр суурийг бэхжүүлэх, нийтийн уншлагыг дэмжиж хөгжүүлэх.
ü Хүүхэд, залуучуудыг бие дааж ном хэвлэлтэй нөхөрлүүлэх, унших дадал чадварыг нь хөгжүүлэх. Номыг хайрлах сэтгэлгээнд сургах, номоор дамжуулан амьдралын арга ухааныг олж авахад туслах.
ü Нийгэм дэх номын сангийн нэр хүнд, имиджийг өсгөх.
ü Номын сан дах гэр бүлийн уншлага, үйл ажиллагааг идэвхжүүлэх.
ü Номын сангийн мэдээллийн баялаг нөөцийг хүн амд сурталчлах. Номын сангийн үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа хэсгийг хамруулах.
ü Уншлага дах сэтгэл ханамжийг тодорхойлох.
Үйлчилгээний дээрх стратегиудыг хэрэгжүүлснээр дараахь үр дүн гарна. Үүнд:
1. Номын сан хүн амын бүх давхаргын иргэдэд нээлттэй байж тэдний мэдээлэл, соёл, мэдлэг авах эрхийг хангаж өгснөөр бие даан хөгжих, насан туршдаа боловсролоо дээшлүүлэх соёлын хөгжлийн суурь нөхцөл нь байна.
2. Номын сан өөрийн үйл ажиллагаагаа мэдээлэл, соёлын төв байхаар чиглүүлэн хэрэглэгчийн амьдралын бүх үе шатанд мэдээллийн дэмжлэгийг үзүүлэн хэрэгцээтэй материалаар нь хэрэглэгчдэд үйлчилнэ.
3. Номын сан өөрийн хүртээмжтэй байдлаараа амьдралын мөн чанарыг сайжруулах, иргэний эрх, ардчиллын үнэт зүйлсийг хадгалах, оюуны өмчийг хүндэтгэх
4. Өөрийн үйл ажиллагааны онцлогт тулгуурлан аймгийнхаа нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх, иргэдийн өдөр тутмын амьдралд нь чухал хувь нэмэр оруулна.
5. Номын сан монгол үндэстний уламжлал, хэл, зан заншил, ахуйн соёлыг дэлгэрүүлэх, хадгалах, судлах, цуглуулахад тэргүүлэх үүргийг гүйцэтгэнэ.
ГУРАВДУГААР БҮЛЭГ. АЛСЫН ХАРАА, ҮНЭТ ЗҮЙЛС
ЭРХЭМ ЗОРИЛГО, ЗОРИЛТ, ЗАРЧИМ, ҮЙЛ АЖИЛЛАГАА
Алсын хараа: Мэдлэгийг түгээж, соёлыг өвлүүлнэ
Эрхэм зорилго: Соёлын үйлчилгээ, хөгжлийн баталгаа
Төрөөс соёлын талаар баримтлах бодлогыг аймаг орон нутгийн түвшинд хэрэгжүүлэхэд номын сангийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, уншигч бие даан боловсрол эзэмших, номын санг иргэдийн мэдээллийн төв болгон хөгжүүлэхэд оршино.
Эрхэм зорилгыг биелүүлэхэд баримтлах үндсэн зарчим:
Монгол Улсын Үндсэн хууль болон Соёлын тухай багц хууль, Монгол Улсын төрөөс соёлын талаар баримтлах бодлого, энэхүү стратеги төлөвлөгөөний бодлогын хүрээнд дараах зарчим баримтална.