Танилт нэвтрэлтийн систем
ДАН НЭВТРЭХ
  • central.library@da.moc.gov.mn
  • 7037-7937

Мягмар- Пүрэв гарагт 09.00-19.00 цаг, Баасан- Даваа гарагт 09.00-18.00 цаг

2024-12-14 17:05:39

ЭХ ХЭЛНИЙ ДАРХЛАА” ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Үндэсний бичиг соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Ерөнхий боловсролын 9-р сургуулийн номын санч Б.Дуламсүрэнтэй хамтран Л.Норжмаа багштай 10в ангийн сурагчдын дунд “Эх хэлний дархлаа” өдөрлөгийг зохион байгууллаа.
Тус өдөрлөгөөр:
  • Хүмүүн бичиг сонингоос 15 минутын уншлага
  • АХА тэмцээн
  • Монгол бичгээр хэвлэгдсэн Хүмүүн бичиг сонин болон 30 боть номоор “Эх хэлний дархлаа” үзэсгэлэн
  • “Хүмүүн бичиг сонингоос чанга уншлага хийлээ.
АХА тэмцээнд сурагч:
Б.Энхнаран 1-р байр
Б. Уранзаяа 2-р байр
Т.Дэлгэрмаа 3-р байр тус тус эзэллээ.
Үндэсний хэл, соёлоо эрхэмлэн дээдлэгч 9-р сургуулийн Л.Норжмаа багштай 10в ангийн сурагчдадаа сурах их үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе.
Сэтгэгдэлүүд 0