НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1. Соёлын тухай хууль, номын сангийн тухай хууль холбоглох дүрэм журмыг үндэслэн номын сангийн үйлчилгээ, түүнтэй холбогдсон үйл ажиллагааг зохицуулахад оршино.
ХОЁР. НОМЫН САНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
1. Төв номын сан нь нас хүйс, угсаа гарал ялгалгүй хүн бүрт үйлчилнэ.
2. Уншигчид номын цаасан болон электрон каталогийг номын сангийн пэйж хуудсаар / Дархан-Уул аймгийн ТӨВ НОМЫН САН/ орж харан лавлагаа мэдээлэл авна.
3. Номын сангийн ажилтан нь цаасан болон электрон каталог ашиглан уншигчдад лавлагаа мэдээлэл өгнө.
4. Шинэ номын мэдээ, мэдээллийг уншигчдад тогтмол хүргэнэ.
ГУРАВ. УНШЛАГЫН ТАНХИМЫН ҮЙЛЧИЛГЭЭ
1. Уншигчийн үнэмлэх, уншигчийн бүртгэлийг үндэслэн ном болон тогтмол хэвлэлийг зөвхөн уншлагын танхимаар олгож үйлчилнэ.
2. Уншлагын танхимаар үйлчлүүлэхдээ номын сангийн дүрэм, дотоод журмыг баримталж номын санчийн тавьсан шаардлагыг биелүүлж үйлчлүүлнэ.
3. Уншигч нь уншлагын танхимаар болон гэрээр уншихаар авсан ном хэвлэлийн бүрэн бүтэн байдлыг хариуцана.
4. Уншигч нь уншлагын танхимын ном хэвлэлийг хувилан олшруулж авахдаа номын санчаас зөвшөөрөл авч номын сангийн хувилах үйлчилгээгээр үйлчлүүлнэ.
5. Хэрэв уншигч ном болон тогтмол тогтмол хэвлэлийн хуудаснаас урж тасдан гэмтээсэн тохиолдолд "Номын сангийн ном НӨХӨН төлөх журам”-ын дагуу номын хохиролгүй болгоно.
6. Уншлагын танхимд хог хаях, өөр хоорондоо ярих, бусдад саад болох, тоглох, утсаар ярих болон номын сангийн тавилга, тоног төхөөрөмжийг эвдэж гэмтээх, бохирдуулахыг хориглоно.
7. Уншлагын танхимаар үйлчлүүлэх боломжгүй өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, мөн зайлшгүй шаардлага гарсан номын сангийн бүртгэлтэй уншигчдад номыг 3- 5 хоногийн хугацаатайгаар олгож үйлчилнэ.
ДӨРӨВ. НОМЫН САНГИЙН АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ
1. Номын сангийн ажиллах цагийн хуваарийг захирлын тушаалаар батална.
2. Дотоод ажил, нэгдсэн хурал зөвлөгөөн, сургалт зэрэг шаардлагатай нөхцөлд цагийн хуваарийн зохицуулалтыг тухай бүрт хийж өөрчлөлтийг уншигчдад мэдээлнэ.
ЖИЧ: Номын сангийн үйлчилгээний журмыг зөрчсөн тохиолдолд уншигчийн үйлчлүүлэх эрхийг тодорхой хугацаагаар хасах хүртэл арга хэмжээ авна.